Монгол охид Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдлээ
2018-06-27

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер эгч дүү хоёр Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа гардан авчээ.

 

 

БНХАУ-ын Шенжень хотод болсон өнгөрсөн нэгдүгээр сард болсон ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ.

 

Тодруулбал, Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжлэн эзэмшсэн дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон дэлхийн рекордыг эзэмшихээр болсон юм.

 

Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч цахим хуудсандаа “Ихэр шавиуд маань хилийн чанадад эхний хичээлийн жилийн шалгалтаа амжилттай өгөөд Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа аваад ирлээ. Эгч нь болох Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож хэл сурахыг утгаар нь үзүүлж байна.   Монгол оюуныг дэлхийд гайхуулсан та хоёртоо дахин баяр хүргэе” хэмээжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манай Монгол үндэстэн уг нь их мундаг сайн хүмүүс шүү дээ.Хамгийн гол Монголчууд бидэнд эв нэгдэл хамгийн чухал зүйл.
2018-06-30
Төрийн албан хаагч:
Мундаг охиддоо болон бэлтгэж сургасан багш- оюун ухааны академийн ерөнхийлөгчид халуун баяр хүргэж сайн сайхныг ерөөе. Монголчууд удам сайтай, ой ухаан суут түмэн шүү дээ
2018-06-27
irgen:
estoi goe medee, amjilt hysie
2018-06-27