Магнай трейд, М-ойл зэрэг ШТС-ууд хуурамч шатахуун зарж байна
2018-06-27

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр, гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нар хуурамч шатахууны асуудлаар сэтгүүлчдэд /2018.06.27/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уул уурхай, Хүнд үйлдвэрлэлийн яам, Газрын тос, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий  газар, Стандарт хэмжилзүйн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хуурамч шатахуун худалдааж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.  Харин Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Н.Эрдэнэчулуун  хуурамч шатахуун худалдаалж байгааг хүлээн зөвшөөрөөгүй аж.

 

Энэ талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр, “Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Н.Эрдэнэчулуун  “А-80" дээр октан дээшлүүлэгч хийн Аи-92 болгох, керисон дээр нафка холин дизель гарган авах нь дэлхийн стандарт гэсэн мэдээлэл хийсэн байна. Харин Монгол Улсын 2017 онд батлагдсан бензины тухай стандартад, бензин импорлогч борлуулагч нь бензинд октан тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмж хольж болохгүй гэж заасан байдаг. Лаборатори болон Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Оношлогоо Хэмжил Зүйн Лаборатороор оношлогоо  шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний үр дүнд Аи-92 бензинд агуулагдах октан тоо хэмжээнээс их, авто бензинд тогтворжуулагч бодис огт байх ёсгүй боловч 22,4 хувь илэрсэн байна” гэв.

 

Тус холбооны зүгээс Сангийн яаманд хуурамч шатахууныг зогсоохын тулд нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Гэвч  тус яамнаас түүхий эдийн татварыг нэмэгдүүлэх замаар дотоодын чанар стандартын шаардлага хангахгүй авто бензин дизель түлш борлуулахыг зарчмын хувьд дэмжихгүй байна гэсэн хариу өгчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн тус холбооны зүгээс Хуурамч шахахуун үйлдвэрлэдэг “Трафигура” компаниас “Магнай трейд”, “Зам зуур”, “М-ойл” компаниуд хуурамч шатахуун худалдан авч зарж байна. Эдгээр шатахуун түгээх станцийн борлуулж буй хуурамч шатахуунаас болж, автомашин нь эвдэрсэн, ажиллагаа нь доголдсон, хохирсон жолоон нарын гомдол мэдээллийг  хүлээж авч буйгаа дуулгалаа.

 

Г.Ногоондарь

Shuud.mn
Сонин хачин