Хоёр толгойтой МУТАНТ тугал мэндэлжээ
2018-06-27

Польшийн нэгэн фермийн үнээнээс хоёр толгойтой МУТАНТ тугал мэндэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ковалево Поморске тосгоныхон болон хэвлэлийнхэн уг мутант тугалыг харах гэж фермийн өмнө цугларчээ.

 

Тус фермийн эзэн Коралина Сзарсовка өөрийн нийгмийн сүлжээндээ тугалны хоёр зургийг нийтэлсэн байна. 

 

Тугал хэдий эсэн мэнд төрсөн ч бие нь маш муу байгаа гэнэ. "Генийн өөрчлөлтийн улмаас хоёр толгойтой мэндэлсэн тугалын хувь тавилан хэрхэхийг сайн мэдэхгүй байна” хэмээн мутант тугалыг үзсэн малын эмч хэлжээ.

 

Харин фермийн эзэн “Тугал минь эсэн мэнд байгаасай хэмээн залбирч байна” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин