Ц.Нямдорж: Та нар надтай шүүх дээр заргалдаарай, Д.Эрдэнэбат аа
2018-06-27

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Дараагаар нь гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын гишүүд “Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргыг 60 тэрбумын асуудалтай холбоотой шалгуулах тухай, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хөндөн асуулаа. УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Би хэн нэг хүнэээс төлбөр тооцоо авч, сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг хийгээгүй гэдгээ өмнө нь  ч хэлж байсан, одоо ч бас хэлье. Хүүхдийн асуудалтай холбоотой М.Оюунчимэг нарын гишүүд энэ асуудлаар хэлэлцэж байгаа. Гишүүд энэ асуудлыг хэлэлцээд холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөх хэрэгтэй гэлээ. Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлага авлаа. Үүнтэй холбоотой хууль санаачлагач, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-49 хувийг шилжүүлж худалдах асуудлыг оруулсан хүн нь Д.Эрдэнэбат. Тиймээс би Д.Эрдэнэбатыг ойлгож байна. 49 хувийн асуудал дээр эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа шүү. Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөх асуудлыг би оруулсан. Эрдэнэтийг авч үлдэх луйвраа хийх гэж цаг хожих гээд энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал тавиад байна. Томъёолол нь өргөжсөн байж болно. Би энэ хуулийг дангаараа оруулсан юм биш. Засгийн газартай ярьж байгаад оруулсан. Үндсэн хуулийг зөрчиж шийдвэр гаргаад байхаар нь энэ асуудлыг оруулсан юм. Өнөөдөр та нар завсарлага аваад булааж авдаг юм гэхэд маргааш ард түмэн шийддэгээрээ шийднэ. 49 хувийг улсаас мөнгө гаргуулаад шилжүүлж авсан. Д.Эрдэнэбат аа, та нар надтай шүүх дээр заргалдаарай. Луйвраа авч үлдэхийн тулд та нар үзэж байгаа.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Би тантай зарчим ярьж байна. Таны хэлсэн үг болгон гэмт хэргийн нотолгоо биш. Таны хэлсэн үг болгон хууль биш. Олон юм битгий яриад бай хэмээлээ. 

 

Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн даргын гаргасан саналын дагуу Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр тав хоногийн завсарлага өглөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрдэнэбат гуай та буруугүй бол эхлээд зөв буруугаа шүүхэд очоод тогтоолгочих дараа Нямдорж буруутай бол шүүлгэхгүй юу Хий дэмий л сүржигнээд цаг хугацаа хожоод дэмий хэрүүл хийгээд суугаад байх юм Ардчилалыг булшагч нар бол Ардчилалын нэрийг баригч та нар өөрсдөө шүү
2019-06-14
Зочин:
НЯМКА ТА ЭРДЭНЭТ БОЛОН ЖАСТЫН ХӨРӨНГӨ БИЗНЕСИИГ ДЭЭРЭМДСЭН ХҮНИИГ ОЛООЧ ХЭЛЭЭЧ 13 онд ЖАСТЫН БИЗНЕСИИГ ДЭЭРЭМДСЭН ГЭСЭН ХЭН БЭ? ТАНЫ ШАХАА ХИИДЭГ ЭРДЭНЭТИИН ТАЛААР ҮГЭЭ ХЭЛ АРД ХЭН БАЙНА
2018-10-11
Nyamdorj gej ulaan luivarchin novsh uuruu dandaa huuli zurchinu hulgai hiine
2018-06-29
zarim yuman shudraga zan gargadag n unen ch tsaaguuraa ih hortoi ashig sonirholiin tom zurchiluudee alban tushaalaa ashiglaad aytaihan zohicuulchihdag tom tom compani humuustei mash nuuts holboo sulbeetei Altan Odjargal geh met erh medel alban tushaalaa 100 huvi ashiglaj chaddag hun.nugel buyn n yg adilhan hun.
2018-06-28
zochin:
AH ene Erdenebat gej buduuleg zonog a4xichin obgon Nyamdorj guain chigchii xuruund xurexgyi ish chaavaas daa zailaach chi muu hobsh
2018-06-28
зочин:
зарчим яриад идээд луйвардаад л байх юм.
2018-06-27
Нямдорж гишүүнийг муулаад байгаа хүмүүс хэзээ юмны учрыг ойлгох юм бол. Цаг хугацаа харуулна.
2018-06-27
Зочин:
АН ын энэ нэг халзан үхрийг их хурлаас зайлуулаач
2018-06-27
Ss:
шүүх дээр заргалдаарай гэнүү шүүхийг нь алга болгох хууль оруулж ирчихээд гомдол гаргаад хэн шийдэх бэ басамжлаад доромжлоод дээрэлхээд ханахгүй хүн юмаа
2018-06-27
sek:
эрдэнэтд хийсэн луйвар нь илрэх гээд үхээд байгаан шудрага ёсч хүсээд байгаан биш хүүгийх нь явдал зах зух нь өөр зөндөө л асуудал байгаа юун сайд хийх шоронд байх байхдаа
2018-06-27
Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж авсан АН үхэн хатан сүүлчийн сумаа 60 тэрбумтай элбэн байж тавилаа эд нарын сум дуусах байх монгол улс мөнхөд оршино АН харин ийм байвал яахыг олон түмэн мэдэх болж дээ дараа олон түмнийг битгий л доромжлож үзүүрээдээ
2018-06-27
Ээлжит бус чуулган зарлаад Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
2018-06-27
Зочин:
5 хоногийн завсарлагааг нь өгөөд чуулганаа үргэлжлүүлээд хуралдуудлаач. Нэг их ард түмний төлөө гэж жүжиглэсэн хүмүүс байх юм.
2018-06-27