Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг батлав
2018-06-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Уг хуулийн төслийг энэ оны долдугаар сарын 5-ны өдрөөс дагаж мөрдөх тухай санал дэмжигдлээ. 

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахыг гишүүдийн 69.3 хувь нь дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин