Попын хаан Майкл Жексоны эцэг таалал төгсчээ
2018-06-28

Попын хаан Майкл Жексоны эцэг Жое Жексон өчигдөр 89 насандаа таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хэвлэлээр цацагдсан уг мэдээллийг Жоегийн гэр бүлээс баталж, эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Жое олон жилийн өмнөөс нойр булчирхайн хорт хавдраар шаналсан бөгөөд саяхан түүний биеийн байдал эрс муудаж эмнэлэгт хүргэгдээд байжээ.

 

Дуучин Жанет Жексон твиттер хуудастаа гашуудаж буйгаа илэрхийлээд “Би таныг хэзээ ч мартахгүй. Сайхан нойрсдоо” хэмээн жиргэсэн байна.

 

 

Жое бүх хүүхдүүдээ урлагт хөл тавих, амжилтад хүрэх гол алхам болох  “The Jackson 5” хамтлагыг байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин