Болтон: Трамп, Путин нар ирэх долоо хоногт уулзана
2018-06-28

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон ОХУ-ын нийслэл Москва хотноо айлчилж байна.

 

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Белгийн нийслэл Брюссель хотноо ирэх сард НАТО-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. Энэхүү уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн Трамп, Путинтэй уулзах боломжтой хэмээн мэдэгдсэн талаар Болтон, Путинд бараалхах үеэрээ дуулгав. 

 

Мөн Цагаан ордноос ТРАМП-ПУТИН нарын уулзалтыг Финляндын нийслэл Хельсинк хотноо зохион байгуулагдах боломжтой гэсэн байна. Трамп “ОХУ-ын хамтрагчтайгаа уулзаж олон асуудлаар хэлэлцмээр байгаа. Сирийн иргэний дайн, террорист бүлэглэлүүд, Украины дотоодын мөргөлдөөний асуудлаар хэлэлцэж, шийдвэртэй алхам хийхээр зорьж байна” гэж мэдэгджээ.

 

Болтон хэвлэлийн хурлын үеэр “Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Путин нар ирэх долоо хоногт уулзах болно” гэсэн байна.

 

Тун удахгүй Кремлийн тал дээд хэмжээний уулзалтын мэдээлэл хийхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин