Армийнхан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэхийг эрмэлздэг
2018-06-28

“Мьянмарын цэргийн албан хаагчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэхийг эрмэлздэг” хэмээн хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллагаас мэдэгдлээ.

 

 

Тус байгууллага “Армийнхан тосгоны иргэдийг эсрэг хүчирхийлэл, эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхах  кампанит ажил зохион байгуулж, гэмгүй иргэдийг хохироосоор байна” гэв.

 

Армийнхан өнгөрсөн оны наймдугаар сард шашны цөөнх гэгддэг роханжи иргэдийг амьдардаг Ражин гэнэтийн дайралт хийсэн. Уг үйл явдлын улмаас 700 мянган роханжи дүрвээд байна.

 

Саяхан олон улсын сэтгүүлчид Мьянмарын цэргүүдийн дайралтад өртөж, бэлгийн хүчирхийллийн золиос болсон олон бүсгүйчүүдтэй ярилцсан юм.

 

Хохирогчдын ихэнх нь жирэмсэлж, хүсээгүй хүүхдээ төрүүлжээ.

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дээрх үйл явдлыг “Жигшүүртэй явдал” хэмээж, Мьянмарын эсрэг хатуу арга хэмжээ авахаа санууллаа.

 

Харин Мьянмарын армийнхан цэргийн ажиллагааны үеэр ямар нэгэн ёс бус үйл гаргаагүй хэмээн албаныхан мэдэгдэж “Энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа” гэж тодорхойлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин