Жонни Деппийн хүүгийн бие МУУДЖЭЭ
2018-06-28

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн хүү Жак Депп III эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарсан талаар эх сурвалж мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

 

Өдгөө 16 настай хүүгийн биеийн байдал өдрөөс өдөрт муудаж буй гэнэ.

 

Жүжигчин эр өөрийн байгуулсан “Холливуудын вампер” хамтлагынхаа хамтаар “Tollwood Festival”-д оролцож буй юм. Тэрбээр тоглолтод ирэхдээ хүүгээ дагуулан иржээ.

 

Депп болон загвар өмсөгч Ванесса Паради нар 1998 онд хуримаа хийж, 2012 онд салцгаасан бөгөөд Росе, Жак гэх хоёр хүүхэдтэй билээ. Хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдардаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин