Си Зиньпин: Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгийг бусдад алдаж чадахгүй
2018-06-28

АНУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Жеймс Маттис БНХАУ-д гурван өдрийн айчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан байна.

 

Маттис 2014 оноос хойш Бээжин хотноо айлчлал хийж буй анхны Пентагоны тэргүүн болж буй юм.

 

АНУ болон БНХАУ олон жилийн өмнөөс газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисээс болж, зөрчилдсөөр ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд хоёр улсын дунд худалдааны дайн дэгдэж, олон улсын анхаарлыг татсан түүхтэй. “Энэ бүх зөрчилдөөнд цэг тавихаар Маттис Бээжинд айлчлал хийж байгаа хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ.  

 

Уулзалтын үеэр Маттис “Хятад улс бусад улсын эрх ашгийн нэгдүгээр тавьж, олон улсын шаардлагыг биелүүлэх учиртай” гэсэн бол Си дарга “Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгийг бусдад алдаж чадахгүй. Бид энэ асуудал дээр  буулт хийх зорилгогүй байна. Би энхтайвныг үргэлж эрхэмлэдэг” гэж мэдэгджээ.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх Спартли арлыг Хятадаас гадна Тайвань, Индонез, Малайз, Филиппин, Вьетнам улс өөрийн эзэмшил хэмээдэг. гэхдээ сүүлийн жилүүдэд Бээжин уг бүсэд эзлэн түрэмгийлэх бодлого явуулж, бүтээн байгуулалт хийх нэрийдлээр олон тооны цэргээ байршуулах болсон юм

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Tiim enkh taivan ch yum bol uvur mongolui gazriig butsaaj uguu
2018-06-29
OVOG DEEDSIINHEE EZLEN AVSAN GAZRIIG BID HEZEE CH ALDAHGUI GEJ YARIJ BNADAA
2018-06-28