Монголчууд аа, жуулчдад 1000 суудал хандивлаач
2018-06-28

Монголын аялал жуулчлалын холбооноос Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхох жуулчдад зориулсан суудлын хүрэлцээ муу байгаа. Тиймээс жуулчдад 1000  суудал нэмэлтээр гаргаж өгөх шаардлага тулгараад байгааг мэдээллээ.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2018 оны эхний 5 сарын байдлаар Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2017 оны мөн үетэй харьцуулахад нийт зорчигчдын тоо 15,231-оор буюу 8,87 хувиар өссөн ба жуулчдын тоо 13,553-аар буюу 9,53 хувиар өссөн байна.  Ингэснээр аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт 139 сая ам долларын орлогыг оруулжээ.

 

Жил бүрийн долоодугаар сард Монголын Үндэсний их баяр наадам тохиодогтой холбоотойгоор манай Улсыг зорих жуулчдын тоо нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхохоор 11-12 мянган жуулчин захиалгаа өгчээ. Гэтэл наадмын нээлтийг үзэх хүсэлтэй 10 жуулчин болгоны найм нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч чадахгүй хаалганы гадна үлддэг болохыг аялал жуулчлалын салбарынхан хэлж байна.

 

Төв цэнгэлдэх хүрээлэн нийтдээ 15 мянган хүний суудалтай. Үүнээс наадмын үеэр жуулчдад зориулан 1500 суудал гаргаж өгдөг байна. Мөн нэмэлтээр 1000 цагаан сандлыг хувиарлан тавьж өгдөг аж. Гэхдээ энэхүү цагаан сандлууд нь зөвхөн долоодугаар сарын 11-нд наадмын нээлтийг үзэх боломжтой юм. Нийтдээ 2500 суудлыг жуулчдад зориулан хувиарладаг ч энэ нь хүрэлцдэггүй, улмаар манай Улсын аялал жуулчлалын нэр хүнд унадаг талаар аялал жуулчлалын холбооныхон хэлж байна.

 

Жуулчид наадмын тасалбарыг 25 доллараар худалдан авдаг бөгөөд  1000 суудлаас 37500 доллар буюу 92 сая 422 мянган төгрөг, нийтдээ 2500 суудлаас 12 сая 422 мянган төгрөгийн ашиг Монгол Улсын эдийн засагт орж ирдэг байна.

 

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Наадам үзэхээр захиалгаа өгсөн 12 мянган жуулчныг хэрхэн Төв цэнгэлдэхэд нэвтрүүлж, хаана багтаах вэ гэдэг том асуудал тулгараад байна.  Аялал жуулчлалын компаниуд жуулчдыг өөрийн Улс орондоо багагүй зардал, хөрөнгө гаргаж байж авчирдаг. Гэтэл наадмын нээлтийг үзэж, сонирхох хүсэлтэй жуулчдад цэнгэлдэхийн суудал хүрэлцэхгүй байгаа нь аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэнд хүнд ачаа болж байна. Тиймээс бид холбогдох албан тушаалтан, Засгийн газар, баяр наадмыг зохион байгуулах комисст аялал жуулчлалын салбарынханд дахин 1000 суудал нэмж хувиарлан, 3500 болгож нэмэгдүүлж өгөөч гэж хүсч байна. Төв цэнгэлдэх хүрээлэн 15000 гаруй суудалтай. Үүний нэлээд хэсэг нь төр засгийн удирдагуудад хувиарлагддаг. Хувиарыг хэрхэн зохион байгуулж байгаа нь мэдэгддэггүй” гэв.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Нэргүй “Сүүлийн 10 гаруй жилд жуулчдын тоо нэмэгдэж байгаа ч Төв цэнгэлдэхэд жуулчдад зориулсан суудлын тоо нэмэгдэхгүй байна. Үүнээс болж бид гэрээгээ бүдүүлгээр зөрчиж, жуулчнаа гудамжинд гаргах, аялал жуулчлалын салбарын нэр хүндээ унагах асуудал ихээр гардаг. Өнгөрсөн жил манай компаниар дамжин Монгол Улсад ирсэн 300 гаруй жуулчинд наадмын нээлт үзүүлж чадаагүй. Харин энэ жил дахин 400 гаруй жуулчинг наадмын нээлт үзүүлж чадахгүй болоод байна. Үүнээс болж бидний бизнес, Монголын аялал жуулчлалыын нэр хүнд унаж байна. Албаныханд асуудлаа хэлэхээр “Суудлын тоо хүрэлцэхгүй юм чинь бид яах ёстой вэ” гэдэг нэг л хариулт өгдөг. Тэгэхээр нь нэмэлтээр олгодог цагаан суудлыг өөрсдийн хөрөнгөөр өргөтгөх санал тавьсан. Гэтэл 360 сая төгрөг өгчихвөл цагаан суудлыг өргөтгөнө гэсэн. Тэгтэл бид өөрсдөө 50 саяар тохижуулж болох юм шиг санагдсан. Тиймээс энэ жил цэнгэлдэхийн 15 мянган суудлаас 1000 суудал нэмж өгөөч гэж хүсэх байна. Бүр боломгүй бол ард түмнээсээ 1000 суудал өгөөч гэж хүсч байна” хэмээлээ.

 

Монгол Үндэсний наадмаа ард түмэн үзэх ёстой. Тиймээс ч цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг ард түмэнд илүү хувиарлах ёстой. Гэтэл манай Улсын баяр наадам дэлхийд танигдсан цорын ганц аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Дэлхийд монгол соёлыг сурталчлах чухал арга зам бол наадам. Тиймээс Төр засаг, ард иргэд хандлагаа өөрчилж, хүртээмжтэй цэнгэлдэх хүрээлэнтэй болох хүртэл 1500 суудлын 30 хувийг гадаадын жуулчид, аялал жуулчлаын салбарт олгож байх нь зөв. Төр засаг өгч чадахгүй бол ард түмнээсээ 1000 суудал хандивлахыг хүсч байна гэдгээ  Аялал жуулчлалын салбарынхан хэлж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баяр наадмыг үзэж сонирхохоор захиалгаа өгөөд буй 11 мянган жуулчин 20 сая долларын орлого Монголын эдийн засагт орно гэдгийг аялал жуулчлалын салбарынхан тооцжээ.

 

Он гарсаар эхний таван сард аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт 139 сая ам долларын орлогыг оруулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Элбэгдорж:
Хүй 7 худагт компануудын дунд тендэр зарлаад газрын олгож өгөөд шинэ цэнгэлдэх хүрээлэн бариа. Нэг мөсөн цогцоор нь. Тэгээд өвөл ззунгүй ажлуулж болхоор.
2018-06-28
Uhsen hoshnognii chin naadam mongoliin gazar shoroo ard tumentei ni zarj idsen buzariin luivarchin hulgaich naimaachdiin umhii hujaa nariin naadam geed bga sda gaa uursduu uz ter hujaa gadaad hulgaich nartai gaa uursduu l uz naana chin ochij uzeh mongol hun bhgui ch gui lalaruudaa uhej dald or
2018-06-28