ОУВС: Монгол Улсад 36.91 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо

img

 

Энэ талаар тус байгууллага өөрийн албан ёсны цахим сайтдаа нийтэлжээ. 

 

- ОУВС-ийн Захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад 36.91 сая ам.долларын санхүүжилт хийхээр боллоо.

 

- Нэг жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл нь төсвийн болон нөөцийн гол зорилтууд дээр илүү үр дүнтэй ажиллаж байна.

 

- Төсвийн бодлого, банкны салбарыг бэхжүүлж, бүтцийн шинэчлэл хийж байгаа боловч хэрэгжилтийн явцад саад, бэрхшээл учирсаар байна.

 

- Засгийн газар санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

 

Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ын Захирлуудын зөвлөлийн хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхжүүлтийн дөрөв дэх шатны үнэлгээг хийж, баталсан байна. Уг үнэлгээг хийж баталснаар 26.2 сая зээлжих тусгай эрх буюу 36.91 сая ам.долларын санхжүүлт нэмж олгохоор тохиролцжээ.

 

Ийнхүү Монгол Улс донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг үргэлжлүүлэх авах боломжтой боллоо. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 131.03 сая зээлжих тусгай эрх буюу 184.55 сая ам.долларын санхүүжилтийг аваад буй юм.

 

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг сайжирч байна. Бодлогыг хүчтэй хэрэгжүүлэх, гадаад орчинд дэмжлэг үзүүлэх зэрэг хосолсон арга хэмжээ нь эрх баригчдын хувьд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тоон зорилтуудад гүйцэтгэлийг биелүүлэхэд тусалсан. Хэдийгээр зарим саатал гарсан боловч бүтцийн өөрчлөлтийн тусаар шинэчлэл болон дэвшил гараад байна.

 

ОУВС, Монгол Улстай өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан билээ. Энэхүү хэлэлцээр батлагдах үед 434 сая ам.доллартай тэмцэх хэмжээний мөнгийг төсөвт баталсан юм.

 

Монгол Улсын Засгийн газар засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж ОУВС-гийн  дэмжлэгтэйгээр тогтворжиж, төсвийн алдагдал болон өрийг бууруулах, гадаад валютын нөөцөө дахин босгох, тогтвортой, хүртээмжтэй, өсөлтийг дэмжих зорилготой билээ.

 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, хэлэлцсний дараа удирдах зөвлөлийн дарга, дэд захирал Тао Жан “ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засаг сэргэж, мэдэгдэхүйц ахиц, дэвшил гараад байна. Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж буй. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг сахилга баттай хэрэгжүүлснээр Монгол Улсын өрийн хэмжээ буурч, төсвийн алдагдал багассан. 2018 оны гуравдугаар сард хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тоон зорилтууд биелсэн. Нэгдүгээр сард дуусгавар болоод буй активын чанарын хяналт шалгалтын үр дүнд санхүүгийн салбарыг бэхжүүлэх шинэчлэл үргэлжилсээр байна. Банкны салбарын дутагдалтай асуудлыг шийдвэрлэх, капитал босгох үйл ажиллагаа явуулж байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ