Б.Булганы бичсэн захидлыг дэлгэлээ
2018-06-28

Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон  УИХ-ын гишүүдэд хандан захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа.

 

Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүрт цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд намайг Тагнуулын Ерөнхий газар дээр 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн.

 

1. Өмгөөлөгчгүй байцаасан.

 

2. "Танай гэрт очих шаардлагатай байна" гэж хэлэхэд нь би зөвшөөрч, гурван мөрдөн байцаагчтай гэртээ ороход араас нь гэнэт хориод хүн Амгаланбаатартай хамт орж ирсэн./масктай, буутай, камертай/ Ингээд надад прокурорын тушаалыг танилцуулалгүй, шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.

 

3. ТЕГ дээр эргэн ирээд Амгаланбаатартай хамт нэг өрөөнд цоожилж, нэг цаг орчим байлгасан. Мэдээж, энэ хүн намайг хэл амаар доромжилж "унтаж хэвтэж байснаа санахгүй байна уу" гээд сандлын маань хөлийг өшиглөж, өдөөн хатгалга явуулж байсан. Амгаланбаатар нь том биетэй боловч ой ухаан нь хөгжөөгүй учир намайг хоёр өгүүлбэр хэлсний дараа тэр юу ч хэлж чадахгүй, чимээгүй болсон.

 

4. Мөрдөн байцаагч нар нь "нөхөн хэлэлцэх хугацаа дууссан" гэж хажуугаар өнгөрөхдөө хэлж байсан.

 

5. Бүтэн өдөржин хоолгүй, хамгийн гол нь уух юмгүй байлгасан.

 

6. Хорьсныхоо дараа тэр "За одоо хэргээ хүлээ, бидэнд хангалттай нотлох баримт байгаа" гэж шахаж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан.

 

Ингээд би 10 сар хоригдоход надаас гурван удаа л байцаалт авсан. Шинэ юм огт асуугаагүй, гол нь хэргээ хүлээ гэсэн агуулгатай, мөн урьд нь өгсөн мэдүүлгүүд чинь хоорондоо зөрөөд байна гэхээс өөр зүйл огт байгаагүй учир би дахин мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Мөн "Энэ хоригдож байгаа хүмүүс алуурчид биш" гэж хэлсээр 10 сар хоригдсон. Үүний дараа миний хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хүмүүсийн шүүх хурлыг намайг оролцуулахгүй, хаалттай хийсэн билээ. Одоо надад шинэ хэрэг нээж, яллагдагч болгосон байна. Надтай мөрдөн байцаагч Бархасбадь хурандаа дөрвөн удаа мэдүүлэг авах гэж уулзсан. Сүүлийн хоёр удаагийн уулзалтаар тэр "Өөрийн чинь тэмдэглэлийн дэвтэрт танай охины бичсэн зүйлийн талаар асуух хэрэгтэй байна. Хоёулаа Хятад явах уу" гэхэд нь би "Би 82 настай ээжийгээ хардаг учир амжихгүй" гэхэд тэр "Охин чинь яг хэзээ ирэх вэ" гэж байнга асууж байгаа. Миний охин Сийлэгмаа нь 1998 онд 13 настай, эмээ, өвөө дээрээ амьдарч байсан ба тэр хэзээ ч хүний дэвтэрт юм тэмдэглэх хүн биш юм. Иймээс хэрэв миний охиныг байцаах хэрэгтэй болбол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг шахалт дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн хүсч байна.

 

1937 онд миний өвөө Ц.Тамжав нь Бүх цэргийн яамны Санхүүгийн албаны дарга байхдаа хэлмэгдэж, цаазлуулсан ба 1964 онд цагаатгагдсан билээ. Тэр үеийн архивын баримтуудаас харахад, хэлмэгдсэн хүмүүс хэргээ зевшөерч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тэднийг ар гэр, эхнэр хүүхдээр нь барьцаалсан гэдэг юм билээ. Одоо миний охинтой уулзана гэдэг нь надад дарамт шахалт үзүүлж байгаа хандлага гэдэг сэтгэл надад төрж байна.

 

Миний хань С.Зориг нь 1990 онд найз нөхдийн хамт ардчилсан өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ хүний эрх, эрх чөлөег дээдэлсэн нийгэм байгуулах гэж зүтгэсэн. Иймээс 1937 он Монголд эргэн ирэхгүй гэдэгт би гүнээ итгэж байна.

 

Би энэ захидлыг бичихдээ:

 

1. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхаарч, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэж байгаа залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх, гэнэдүүлэх аргуудыг зогсоох

 

2. Энэ хэрэгт холбогдуулан гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг зогсоох

 

3. Хэргийн нууцтай холбоотой ямар ч мэдээлэл бусдад тарааж болохгүй гэдэг нэрийдлээр надаас манай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, найз нөхдөөс минь гарын үсэг авсан тул үг хэлж болохгүй, өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгосон

 

4. Мэдээллийн хэрэгслээр нэг талыг барьсан, сөрөг мэдээлэл явуулж байгаа\

 

Энэ бүгд нь Монголын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж явсан С.Зориг гишүүний нэрийг гутааж, мөн ард түмний маань төр засаг, хууль цаазандаа итгэх итгэлийг маш ихээр бууруулж байгааг анхаарна уу.

 

Захидал бичсэн Б.БУЛГАН

Shuud.mn
Сонин хачин
zochin:
elbegdorj xaana yavna,xurtstain xamt barivchil,sain shalgaa,ex yum garna shuu.
2018-06-29
Xudlaa xutsaad baigaach sejigiin avgai....neg nartai udur nugel chin nudeeree garah l bolno.....hedii boltol xudlaa xutsaj chadaxig chin harj l baihaas....
2018-06-28
МОНГОЛЫГ МАН ЫН ЭНХБАЯР БАЯР ЭНХБОЛД ТЭРГҮҮТНҮҮД АВЧ ЯВЖ БСН БОЛ ӨДИЙД 2010-2013 ОНЫ ХООРОНДОХ ШИГЭЭ НИЛЭЭН САЙН ХӨГЖӨӨД СЭРГЭЛТ ЯВСАН БХ БАЙЛАА. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭЛБЭГЭЭ ХҮЗҮҮГҮЙГ 8 ЖИЛ ГАРГААД АН ЫХАНД 4 ЖИЛ МАДЛУУЛААД ЭНЭ УЛС ОЙРЫН 10 ЖИЛДЭЭ СЭРГЭХЭЭРГҮЙ БОЛСОН. 20 ОНД АН БОЛООД АН ААС ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРВАЛ БҮР ДОРДОНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ. МУУ Ч ГСН МАН ХАМААГҮЙ ДЭЭР ЭНХБАЯР ХОЛ ТАСАРХАЙ ИЛҮҮ.
2018-06-28
Угаасаа ойлгомжтойшдэ, элбэгээгийн захиалга гдг хүн бүр мэддэг болсон тэр 8 жил монголын төрөөр тоглож тоглож буухаасаа өмнө мөн ч тэнэг жүжиг тавиад арилж өгсөн. Хохь нь ээ монголчууд АН ыхнаар төрөө атгуулаад яав ч саын зүйлд хүрэхгүй. Одоо монгол ялна ын нэг боловсролгүй сармагчин царайт яаж хутган үымүүлж солиорч бн халтар хүрэлсүхтэй нийлээд. Хохь нь зөв хүнээ сонгоцгоох чинь яасын!!!!
2018-06-28
1+1:
МОНГОЛЫН ШҮҮХ ЕРӨӨСӨӨ ҮЛГЭРЧИН БОЛЖЭЭ, МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР Ч ИЙМ ТЭНЭГ БАЙГААГҮЙ ЮМ. ОДОО ШҮҮГЧ, ПРОКУРОРУУД, ХУРЦ ЗЭРЭГ ТАГНУУЛЧДЫГ БАРЬЖ ШОРОНД НЬ ХИЙЦГЕЕЭ
2018-06-28
irgen:
teneg avgai erthen olon niited handaj ynenee helehgui yasan um be ??!! gemgui hymyysiig hurdan sullaj hohirliig hohirooson shyyhiinheneer tolyyleh,,,shyyhiinheniig ajlaas ni halj shalgah heregtei !!!, tegeed ch Bulgaan medej l baigaa shdee hen alsaniig !!! ter hymyysee odoo ilchleh estoi ,,,,,
2018-06-28
irgen:
teneg avgai erthen olon niited handaj ynenee helehgui yasan um be ??!! gemgui hymyysiig hurdan sullaj hohirliig hohirooson shyyhiinheneer tolyyleh,,,shyyhiinheniig ajlaas ni halj shalgah heregtei !!!, tegeed ch Bulgaan medej l baigaa shdee hen alsaniig !!! ter hymyysee odoo ilchleh estoi ,,,,,
2018-06-28
Энэ тагнуул прокурор шүүхийнхэн гэж ядарцан амьтад мулгуу хүн хуурч байгааюм шиг тэр хэргийг шийдэж байгаа царайг нь ээ өрөвдөлтэй юм
2018-06-28
Za ingeed Uul guia evgui bolood irlee dee odoo zuragtaar baahan uym yarj namaig barihana geed l suud boloh baihdaa yamar suraagui bish
2018-06-28
заачдээ:
Элбгээ , батуул алсан гэд шууд хэлээд байгаам бишуу
2018-06-28