Их хэмжээний ургамлын үндэс хилээр нэвтрүүлэхийг завджээ
2018-06-28

 

Гаалийн Ерөнхий газрын ажилчид  ургамлын үндэс хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

 

Тодруулбал, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминалаар Монгол улсын иргэн Б нь нийт 590 кг ургамлын үндэс хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

 

Энэхүү хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан байна.  Хэргийг Ханбогд сум дахь цагдаагийн тасагт шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
xxxx:
tsaanaas ni iim tiim urgamal avna geed mungu amlaad bgaa daa
2018-10-30
Irgen:
Baliar hognyyd yndseer ni taslahdaa yah veedee.Eh ornoosoo hylgailagchid.
2018-06-28