Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийнэ
2018-6-29

 

09.00 цагт “Холлидэй Инн” зочид буудалд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн II дахь шатны нээлт болно.


10.00 цагт МҮХАҮТ-д Сонгинохайрхан дүүргийн ажил олгогчдын нэгдсэн зөвлөгөөн болно. Утас: 99010499

10.00 цагт БСШУСЯ-нд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” номын нээлт болно.


10.00 цагт Богд хааны ордон музейд “Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурал болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт Корпорейт зочид буудалд ХСҮТ-өөс “Хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын бай эмчилгээ”  олон улсын хурал зохион байгуулна. Утас:99063902

11.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд НМХГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хэрхэн олгох талаар мэдээлэл хийнэ.


11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аян", "Залуу ой" төслийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын Үндэсний музейд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүдийн “Миний ертөнц” гар урлал, уран зураг, цаасан хайчилбарын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:70110913


12.10 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хохирогчдын эрх ашгийг хамгаалах төвөөс “2008 оны долдугаар сарын нэгэн- 10 жил” сэдвээр мэдээлэл хийнэ.

14.00 цагт ХЗҮХ-д Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын форум-2018"-аас гарсан зөвлөмж, дүгнэлтийг танилцуулна. Утас: 88101120


14.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх санамж бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Хүүхдийг ивээх сантай гарын үсэг зурах ёслол болно. Утас: 86094455, 88209963

15.00 цагт “И март” дэлгүүрийн гадна талбайд Токиогийн гудамжны борооны ус зайлуулах шугам шинэчлэлийн ажлын нээлт болно. Утас:88998134, 77200200

Shuud.mn
Сонин хачин