“Вита” цэвэр усны нян стандартаас 10-20 дахин өндөр гарчээ
2018-06-29

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрт хяналт, шалгалт хийжээ. 

 

 

Шалгалтад хамрагдсан 38 үйлдвэр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын хуудасны үнэлгээгээр 18 (47.3%) нь “дунд эрсдэлтэй”, 20 (52.6%) нь “бага эрсдэлтэй”, хүнсний чанар, стандартын хяналтын хуудсаар 1(2.6%) нь “их эрсдэлтэй”, 20(52.6%)нь “дунд эрсдэлтэй”, 17(44.7%) нь бага эрсдэлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар 11 аж ахуйн нэгжийг шалгахад 7 аж ахуйн нэгж бага эрсдэлтэй, 4 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. 


Шалгалтаар 4 хяналтын чиглэлээр нийт 311 зөрчил илрүүлэн, 136 буюу 43.7 хувийг газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуйн нэгж, иргэнд 15 сая 600 мянган төгрөгийн торгуулийг ногдуулж, бүрэн барагдуулжээ.

 

Тухайлбал "Xаан жимс" Эс Би Ти ХХК, Эм Жи Эл Акуа ХХК нь 2016-2017 онд шинээр үйлдвэрлэлийн барилга барьж байгуулсан боловч байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссд хүлээлгэж өгөөгүй, гэрчилгээ олгогдоогүй барилгад үйлдвэрлэл явуулж байгаа, "Хаан жимс" Эс Би Ти ХХК-ийн үйлдвэрийн ашиглаж байгаа гүний худаг нь паспортгүй, зохих зөвшөөрөл, гэрээгүй, шугамд тоолуур суурилуулаагүй, "Витсамо Фрут жүүс" ХХК, "Блү Голд" ХХК, "Эм Жи Эл Акуа" ХХК-ийн үйлдвэрүүд нь гүний худагт эрүүл ахуйн бүсийг нарийвчлан тогтоогоогүй, эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж бохирдуулах эх үүсвэр байршуулсан байгаа зөрлийг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авсан байна. Мөн нийт үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн багаж, төхөөрөмж, урвалж бодис хүрэлцээгүй, мэргэжлийн лабораторийн чиглэлийн боловсон хүчин дутагдалтай зэрэг зөрчил илэрчээ.


Савласан цэвэр ус, ундаа, жүүсний 87 нэрийн дээжинд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр 6(6.8%) нь эерэг үзүүлэлттэй гарсан. Үүнээс Баянгол дүүргийн "Батдайз" ХХК-ийн “Талст”, Оюуны холбоо ХХК-ийн “Хануй”, Витафит Инвест ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин өндөр гарсан байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
.:
olon aj ahui negj buteegdehuunii tuhai yarij baihad vita gej ontsoldog ni yamar uchirtai ve? shantaachilj mungu avah geed bgamu
2018-06-29
.:
garchigaa soliochee
2018-06-29