М.Энхболд: "60 тэрбум"-ын асуудлыг Хуульзүйн байнгын хороо хэлэлцэх эрх нь нээлттэй
2018-06-29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн завсарлагааны хугацаа дуусгавар болсныг мэдэгдэв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Үүний дараагаар гишүүд горимын санал хэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын нэр бүхий гишүүд "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, маргааныг таслах зайлшгүй хэрэгтэй талаар УИХ-ын дарга санал хүргүүлсэн. Энэ саналдаа хаврын чуулган завсарлаж байгаатай холбоотой ээлжит бус чуулган зарлаж хэлэлцүүлэхээр тусгажээ. УИХ-ын дарга ямар байр суурьтай байна вэ? гэсэн асуултад УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Нэр бүхий 19 гишүүн "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол хийе гэсэн. Хуулийн байгууллага шалгаад хэрэгсэхгүй болсон асуудал. Асуудлыг байнгын хороо зохион байгуулах юм. Би бичгийг ирсэн даруйд Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн. Чуулган завсарласан ч гэсэн байнгын хорооны зохион байгуулах эсэх нь нээлттэй байгаа. Шаардлагатай асуудал гарвал ээлжит бус чуулганыг хэзээ ч хуралдуулж болно хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин