Газрын тос тээвэрлэсэн машин дэлбэрч, 9 хүн амиа алджээ
2018-06-29

Нигерийн Лагос хотын хурдны замын Ибадана гүүрэн дээр газрын тос тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү аймшигт ослын улмаас есөн хүн амиа алдаж, олон тооны машин шатжээ.

 

Дэлбэрэлт болсон бүс нутгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийнхан шалгалт явуулж байна.

 

“Олон хүн бэртсэн бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй. Дэлбэрэлтийн улмаас 54 машин шатсан” хэмээн Лагос хотын Онцгой байдлын газрын дарга Адесина Тиамюи мэдэгдлээ.

 

Тус улсад дээрхтэй төрлийн осол байнга гардаг байна. Өнгөрөгч оны аравдугаар сард газрын тос тээвэрлэн явсан машин осолдож, улмаар 20 автомашин, 4 мотоцикл шатжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин