Сэтгүүлчдийн аминд хүрсэн этгээдийг гэрээс нь баривчилжээ
2018-06-29

АНУ-ын Мэрилэнд мужийн Аннаполис хот дахь “Капитал газет” сонины байр руу галт зэвсэгтэй этгээд халдсан билээ.

 

 

Халдлагаар тус сонины сэтгүүлч Венди Винтерс, борлуулагч Ребекка Смит, редактор Роберт Хаасен, редакцийн зохиолч Жералд Фишмэн, сэтгүүл, редактор Жон МкНамара нар амиа алджээ.

 

Тус барилгаас нийт 170 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.

 

Халдлага үйлдсэн этгээдийг Жаррод Варрен Рамос гэдэг бөгөөд 31 настай аж. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, гэмт этгээдийг оргон зайлахаас нь өмнө Мэрилэнд муж дахь гэрээс нь баривчилжээ.

 

Тэрбээр өнгөрсөн 2012 онд тус сонины эсрэг зарга мэдүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сэтгүүлчтэй нь байнга зөрчилддөг байсан гэнэ.

 

Цагдаагийнхан залуугийн цүнхнээс хуурамч тэсрэх бөмбөг болон утаан бөмбөг олсон талаар хэвлэлийнхэнд мэлдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин