Хоолонд нь хор хийж, хамтрагчдаа хөнөөсөн эрийг баривчилжээ
2018-06-29

Германы Шлос-Хольте-Штукенброк хотын цагдаагийнхан“ARI Armaturen” төмрийн хэвийн үйлдвэрт ажилладаг нэгэн эрийг хамт ажилладаг хүмүүсээ санаатайгаар хордуулсан хэмээн баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан баригдсан эрийн нэр болон гадаад төрхийг илчлэхээс татгалзжээ.

 

Сэжигтнээр татагдаад буй 56 настай эр хамт ажилладаг хүнийхээ хоолонд хор хийж байхдаа баригдсан гэнэ.

 

Уг үйлдвэрт 2000 оноос хойш 21 хүний амийг санаатайгаар хордуулж, хөнөөсөн хэрэг гарчээ. Түүнийг эдгээр аллагатай холбоотой хэмээн сэжиглэж байна.

 

Тэрбээр хамт ажиллагсдынхаа хоолонд мөнгөн ус, хар тугалга, кадмийн зэрэг химийн бодисуудыг хольдог байсан гэнэ. Эдгээр химийн бодисыг хэрэглэсэн тохиодолд олон төрлийн хорт хавдар болон зүрхний шигдээсээр өвчилж, амиа алддаг.

 

“Цагдаагийнхан сэжигтний гэрт нэгжлэг хийхэд дээрх химийн бодисууд олдсон” талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Сэжигтэн “ARI Armaturen” үйлдвэрт 38 жилийн турш ажилласан бөгөөд энэ хугацаанд олон нийтийн арга хэмжээнд огт оролцдоггүй байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Huga:
Mongold uhaan n hurehgui. Hutga barij l chadahaas
2018-06-29
Eostoi l albin chutgur yum daa, chutgur luugee tonilbol taarna
2018-06-29
Uu:
Mgld ch iim uvchtei udmaaraa galzuu atiisan umhii maajiisan albinguud bga shuu !
2018-06-29
Huga:
Mongold uhaan n hurehgui. Hutga barij l chadahaas