Тусгай олимпийн бамбар залах ёслол болно
2018-06-29

Олон улсын тусгай олимпын хороо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монголын тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй бамбар залах гүйлтийн үйл ажиллагаанд хууль сахиулах байгууллагын алба хаагчид, тамирчид оролцоно.

 

 

Энэхүү үйл ажиллагаа нь маргааш буюу энэ сарын 30-ны өдөр 09:00-13:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Монгол Улсын тусгай олимпын хороо нь Ерөнхийлөгчийн ивээл дор тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анхны тусгай бамбар залах үйл ажиллагаандаа хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг оролцуулах хүсэлт илгээжээ.

 

Тусгай олимпийн бамбар залах ажиллагаанд Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх болон Замын цагдаагийн алба, Дотоодын цэргийн штаб, Нийслэлийн цагдаагийн газрын тамирчин алба хаагчид оролцох юм. Мөн Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөл оролцох аж.

Shuud.mn
Сонин хачин