Баян-Өлгий аймагт алга болсон хүүхдүүдийг хайж байна
2018-06-29

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат  А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон.

 

Алга болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нийт 17 хүн, 3 автомашинтайгаар А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Энэ сарын 28-ны өдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг баг хүртэл 42 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоожээ. Үргэлжлүүлэн өнөөдөр /2018.06.29/ 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашинтай Ховд аймагт 06.29-ний өдрийн 06:40 цагт ирж Баян-Өлгийн аймгийн чиглэлд хөдөлжээ.

Shuud.mn
Сонин хачин