Паркийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээнэ
2018-06-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн эргэлддэг пуужин буюу "Сансрын хөлөг" тоглоом /2018.06.13/ доош унаснаар хүүхдүүд гэмтсэн. Улмаар тус хүрээлэнгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. 

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн нийтдээ 22 тоглоомтой. Хүүхэд гэмтсэн "Сансрын хөлөг" гэх тоглоомыг ашиглалтаас хасч, дахин ажиллуулахгүй болсон. Үлдсэн 21 тоглоомонд Нийслэлийн мэргэлжийн хяналтын газраас  нарийвчласан шалгалт хийж шаарлага хангахгүй тоглоомуудыг ашиглалтаас хасах  аж.  Хүүхдийн паркийн үйл ажиллагааг наадмаас өмнө хэсэгчлэн нээнэ гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ. Тэрбээр "Зөрчил дутагдал бүрэн арилаагүй учраас паркийн үйл ажиллагааг нь зогсоосон акт сэргээгдээгүй байгаа. Баяр наадмын өмнөх өдрүүдэд акт сэргээгдэх боломжит хугацааг харна. Улсын байцаагчид 21 тоглоомын баталгаажуулалт, хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаж байгаа. Гэхдээ баяр наадмын үеэр паркийн тоглоомууд ажиллахгүй" гэв. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин