Үсээ засуулбал сайн нөхөртэй учирна
2018-07-02

 

Аргын тооллын 7 сарын 2, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Тооно одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.


Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Shuud.mn
Сонин хачин