ДАШТ-2018: Францын багийн гол баатар Мбаппегийн тухай цөөн баримт
2018-07-02

 

Франц, Аргентины шигшээ багуудын хоорондын тоглолтын гол баатар, ДАШТ-2018-ын шилдэг тоглогчдын нэгээр Францын шигшээ багийн хамгийн залуу тоглогч, 19 настай Килиан Мбаппе тодроод байна. Хөлбөмбөгийн од Мессиг нутагт нь буцаасан түүнийг Усейн Болт шиг хурдтай хэмээн магтахын зэрэгцээ домогт Пелетей зүйрлэж байгаа юм. Учир нь зургаадугаар сарын 30-ны тоглолтын үеэр тэрбээр 20 нас хүрэхээсээ өмнө ДАШТ-ий плей-офф штанд нэг тоглолтон дээр хоёр удаа гоол оруулсан Пелегийн амжилтыг давтсан юм. Шинэхэн одын талаар дэлхий даяар шуугиж байгаа энэ үед түүний талаар мэдэх ёстой цөөн мэдээллийг хүргэе.

 

  1. Хөлбөмбөг

 

“Пари Сен-Жермен”-ий довтлогч, 19 настай Килиан Мбаппе ердөө хоёр ой гарантай байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгох анхны алхмаа хийжээ. Харин тэрбээр анхны гоолоо таван настайдаа хийсэн гэж эцэг эх нь дурссан байна. Түүний аав нь Камерунаас гаралтай,  хөлбөмбөгийн дасгалжуулагч, харин ээж нь Алжир гаралтай, гандболын тамирчин юм. Багаас нь хүүгийнхээ авьяасыг анзаарсан эцэг нь Килианд байнга зөвлөгөө өгч чиглүүлэн, өнөөдрийн амжилтанд хүргэсэн гэнэ.

 

  1. Түүний шүтээн- Зидан\

 

Килианыг вундеркинд \гайхалтай сод авьяастай хүүхэд\ гэж нэрлэдэг. Түүнийг карьераа эхлэх үеэс л “шинэ Тьерри Анри” хэмээдэг байлаа. 16 настайдаа “Монако” клубт тоглож эхлэснээр түүхэн дэх хамгийн залуу мэргэжлийн тоглогч болсон байна. Килиан үргэлж л Зинедин Зиданыг шүтсээр ирсэн. Тэрбээр багадаа шүтээн болсон Зидантайгаа хамт зургаа авахуулсан бөгөөд энэ зургаа харан эрч хүч авдаг гэнэ. Мөн үсчин дээр очихдоо Зидан шиг үс засалттай болгож өгөхийг хүсдэг байжээ.

 

 

  1. Мөнгө

 

“Монако” клубээс “Пари Сен-Жермен” рүү хоёр жилийн өмнө шилжснээр Килиан 180 сая еврогийн хөрөнгөтэй болжээ. Мөн тэрбээр үндэсний шигшээ багий бүрэлдэхүүнд тоглосных нь төлөө тоглолт бүрээс өгөх 20 мянган еврог өөрийн байгуулсан буяны санд хандивлаж байгаа юм.

 

  1. Хамгийн загварлаг хөлбөмбөгчин

 

Мбаппе дэлхийн хамгийн загварлаг хөлбөмбөгчдийн жагсаалтанд багтах нь олонтаа. Түүний хувцасны загварууд нь эрхэмсэг, элдэв эрээн маяггүй байдаг гэнэ. Хэдийгээр нас залуу ч Килиан спортын хувцаснаас гадна Хьюго Боссын костюм, мөн цэрэг загварын хувцас өмсөх дуртай аж.

 

  1. Найз бүсгүй

 

Мбаппе охид, бүсгүйчүүдийн анхаарлыг хамгийн их татдаг тамирчдын нэг. Нэг хэсэг удам угсаа сайтай бүсгүйтэй нэр холбогдож явсан гэх яриа гарч байсан ч одоо ганц бие байгаа гэнэ.

 

  1. Гол мөрөөдөл

 

Мбаппе бол гайхалтай багаар тоглогч. Тэр үргэлж л “Би их амбицтай хүн. Гэхдээ Аваргуудын лигт ялах нь Хлтан бөмбөгнөөс илүү чухал байсан” хэмээн ярьдаг. Спортын амжилтаас гадна түүний хувьд гэр бүл хамгийн чухал гэнэ. Тэрбээр ээж, аав, өргөмөл ахтайгаа амьдардаг юм байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ШИНЭ ОД
2018-07-02
Пари сен Жермен:
энэ нь угь зөв баймаар юм. Paris Saint-Germain Football Club. Энийг орчуулаач
2018-07-02