ОУВС: Монгол Улсад 184.55 сая ам.долларын санхүүжилт хийлээ
2018-07-02

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан. ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, төсвийн болоод гадаад валютын нөөц дээрх гүйцэтгэлүүд зорилтоос давж биелэхийн хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хүчтэй хэвээр байна хэмээн дүгнэсэн юм.

 


Үүний үр дүнд манай улсад 36.91 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ.  Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрэв.


Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаа юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин