Чингис, Хубилай хааны бодит хөрөг Тайваний музейд бий
2018-07-02

Монголын ШУА , Тайванийн үндэсний “Хааны Ордон” музейтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийг баталгаажуулах арга хэмжээнд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар,ШУА-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Бандий болон Тайвань улсаас Төлөөлөгчдийн тэргүүн,Үндэсний Ордоны Музейн дарга Лэн Жен-Ий, Номын сангийн сурвалж бичгийн албаны дарга Сун Жао Лин,Үндэсний Ордны Музейн хэлтсийн дарга Бан Ши Шэн нар оролцлоо.

 

 

Энэхүү санамж бичгийн зорилго нь Тайвань улсын музeйд хадгалагдаж буй Монгол Улсын түүхэн дурсгалуудыг шинэчлэх, тэдгээрийг олон нийтэд түгээн таниулахад оршиж буй аж. Мөн түүхэн дурсгалын гурван боть каталоги гаргана. Энэхүү каталоги нь англи, монгол, хятад гэсэн гурван хэлээр хэвлэгдэх аж.

 

Чингис, Хубилай хааны бодит хөрөг зураг Тайвань улсын музейд хадгалагддаг юм байна. Тэрхүү үнэт олдворуудыг монголд төдийгүй дэлхийд таниулах үйл ажиллагааг хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуун:  Түүхэн дурсгалуудын каталоги дээр Чингис хааны хөргөөс эхлээд Хубилай хаан дээр нь Монголын хатад болон тэр үеийн ном бичиг баримт гээд олон баримтууд гарна. Манай ШУА-ийн гурван судлаачид каталогийн эхний хоёр ботийг бэлэн болгоод байна. Иран, Унгар, Ирак улсад хадгалагдаж байсан олдворуудыг каталоги ном болгох ажил хийгдэж байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dsn:
taiwan uls gej baidguig setguulchid maani meddeggui yum uu?
2018-07-02
kk:
Manai hulgaruud neg bodson deer biz de.Tend haaniihaaa zurag bailgaad hegeggui biz de
2018-07-02