ФОТО: Монголын сайхан бүсгүйчүүд
2018-07-02

“Монголын сайхан бүсгүй-2018” наадам 15 дахь удаагаа өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдлаа.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Энэхүү наадмыг Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос анх 1989 онд зохион байгуулж эхэлсэн. Энэ удаад 11 жил завсарласны дараа “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохиогдож буйгаар онцлог юм.

 

Зохион байгуулагчдын зүгээс финалын шатанд өрсөлдөх бүсгүйчүүдийг сонгохдоо ур чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэн зэргийг харгалзан үзжээ.  Наадмын төгсгөлийн шатанд 18 гоо бүсгүй шалгаран үлдсэнээс наадмын ялагчаар Э.Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болов.

 

Тэрбээр мөн Оюунлаг сайхан бүсгүйгээр тодорсон юм. Э.Энхриймаа Орхон аймгийн оролцогч бөгөөд, өдгөө 21 настай, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг байна.

 

Оюунлаг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Э.Энхриймаагийн тавьсан илтгэл шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
жинхэнэ хойд азийн үзэсгэлэн байна.Ийм хүүнүүдээс жинхэнэ дайчид гарнаэ.
2022-05-14
MATAR MISS:
YAMAR MATAR TSARAITAI YUMAAR MISS BOLGOOD BAINAA MISSUUD TSARAILAG GEDEG UTGAA ALDLAA ZAHIIN MATAR MISSIIN TITEM ZUUCHIHDEG BOLJEE
2018-07-03
Хятаджуу төрхтэй бусдаасаа хөгшин царайтай бүдүүн мисстэй болжээ. Ярилцлаганы тэмцээн биш байлтай. Илүү сайхан, царайлаг хүүхнүүд оролцсон л байна лээ. Арын хаалганы л шалгаруулалт байхда
2018-07-03