ЭЕШ-ын дүн гарчээ
2018-07-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарчээ. Шалгуулагч http://www.eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч өөрийн дүн оноогоо харах боломжтой. Харин дүн, онооны жагсаалтыг http://list.eec.mn хаягаар орж харна. 

 

Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. 


Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл,Урлагийн Газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна. 


Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

 

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.

Shuud.mn
Сонин хачин
Жанибек:
Оноо
2022-10-18
Жанибек:
12
2022-10-18
Гэрэлт од:
Оноогоо харах
2019-03-31
Жанибек:
Оноо
Гэрэлт од:
Мхб оноо харах
2019-03-31
Гэрэлт од:
Оноогоо харах