АНУ: Пхеньян нууцаар уран баяжуулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна
2018-07-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар өнгөрөгч сарын 16-нд Сингапурт уулзсан билээ.

 

 

Түүхэн гэх тодотголтой ТРАМП-КИМ нарын уулзалт амжилттай болсон юм.

 

Тэгвэл АНУ-ын Тагнуулын Ерөнхий газар өнөөдөр Хойд Солонгос улсыг сүүлийн хэдэн сарын турш нууцаар уран баяжуулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн хэмээн мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“Ким Чен Ун яриа хэлэлцээр хийх замаар цөмийн хөтөлбөр туршдаг талбайнуудаа нуухыг зорьж байж болзошгүй” хэмээн АНУ-ын Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж өгүүлжээ.

 

“Дахин цөмийн заналхийлэл учруулахгүй” хэмээн Ким Чен Ун амлаж байсан ч “түүний ам болон үйлдэл зөрж байна” хэмээн АНУ үзлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Гомо Мөнхөөг Шар хаданд хэвтүүлцэн гэдэг нь үнэн юм уу
2018-07-02