Бээжингийн хатуу бодлогыг эсэргүүцэн хонконгчууд жагсав
2018-07-03

Хонконгийн иргэд Британийн колоноос чөлөөлөгдсний 21 жилийн ойд зориулан БНХАУ-ын хатуу бодлогыг эсэргүүцэн, тайван жагсаал зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Жагсагчдын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэж, өөрсдийн дуу хоолойгоо удирдлагууддаа хүргэсэн байна. Энэхүү жагсаалд ойролцоогоор 10 мянган хүн оролцсон бөгөөд цагдаагийнхан аюулгүй байдлын үүднээс жагсаал болсон бүс нутгийн хөдөлгөөнийг хязгаарласан аж.

 

Бээжин 1997 онд баталсан “Нэг улс, хоёр систем”-ийн бодлогын хүрээнд Хонконгийг алсаас захирах болжээ. Энэ оны арваннэгдүгээр сард “Greater Bay Area төсөл буюу Хятадаас Хонконг хүртэл хурдны зам, гүүр нээлтээ хийх юм.

 

“Энэ төсөлөөр Хонконгийг Хятадад уусгах зорилготой” хэмээн Ардчиллыг дэмжигч Мартин Ли өчигдрийн жагсаалаар мэдэгджээ.  Хонконгчууд өнгөрсөн 2014 онд сонгуульд нэр дэвшигчдийг өөрсдөө сонгож, улмаар ардчилсан сонгууль явуулахыг хүссэн юм. Уг хүсэлтийг Бээжин хүлээн авахаас эрс татгалзсан учир хонконгийн залуу “Шүхэрт хувьсгал”-ыг санаачлан, олон сар үргэлжилсэн жагсаал зохион байгуулсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин