Үндсэн хуулийн өөрчлөлтийг ДЭМЖСЭН 67 гишүүн
2018-07-03

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 67 гишүүн дэмжиж, хууль санаачлагчаар гарын үсгээ зураад байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгуулагууд, эрдэмтэн судлаачдыг  оролцуулан хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийж, асуудал тус бүрт ажлын дэд хэсгүүд ажиллан долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс санал авахаар илгээсэн  байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Үндсэн хуулинд томоохон зарчмын өөрчлөлт оруулж тогтолцооны, сэтгэлгээний шинэчлэл хийхгүйгээр өнөөдрийн энэ мухардмал байдлаас Монголчууд гарахгүй. Одоогийн энэ ор нэр болсон өөрчлөлт хийгээд гажуудлыг засаж чадахгүй. Үндсэн хууль бол тэр ард түмний нэгдмэл амьдралын зарчим, философи байх ёстой
2018-07-03