Азийн сайд нарт МУЗН-ийн 250 сайн дурынхан тусална
2018-07-03

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг хурлын зохион байгуулалтад Улаан загалмайн 250 гаруй сайн дурын идэвхтэн оролцож байна.

 

 

Хурлын үйл  ажиллагааг угтаж Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмай нь хороо болон үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид нэгдсэн уулзалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ уг сайн дурын ажилд 500 гаруй идэвхтнийг бүртгэж, сонгон шалгаруулалтаар 250 хүүхэд залуусыг сонгожээ.

 

“Энэ хурал маш том болохоор аль болох хариуцлагатай байхыг хичээж бас сандарч байна. Гэхдээ сайн дурын ажлаас маш их туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байна” гэж Улаан Загалмайн нийгэмлэгийн гишүүн М.Мөнхцэнгэл сэтгэгдлээ хуваалцлаа.

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин