ЭЕШ-д өндөр оноо авсан багш, сурагчдад шагнал гардууллаа
2018-07-03

Дорнод Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж, 2015 оноос эхлэн жил бүр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч бүрт 1 сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарт 500 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн. Энэ жилийн ЭЕШ-д өндөр амжилт үзүүлсэн 11 сурагч, бэлтгэсэн 11 багшид өнөөдөр шагналыг гардууллаа. 

 

 

ЭЕШ өгсөн сурагчдын амжилтаар Дорнод аймаг улсад тэргүүлжээ. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чансаа улсын хэмжээнд тэргүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын хэмжээнд 2014 онд дэд байр, 2015 онд тэргүүн байр, 2016 онд дэд байр, 2017 онд тэргүүн байр, 2018 онд тэргүүн байрыг эзэлсэн амжилт үзүүлээд байна. Өнгөрсөн жил 9 сурагч хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авч байсан бол энэ жил 11 сурагч болон нэмэгджээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
ene harin zob shiidber bna amjilt husie
2018-07-03
GOOD
2018-07-03