Гол мөрний ус үерийн аюултай түвшинг давжээ
2018-07-03

 

Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Шаргалжуут, Түй, Богд, Буянт, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хурх, Эг, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван үерлэж байна.

 

Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин