ТРАМП-ПУТИН нарын уулзалтыг сурвалжлах сэтгүүлчийн тоо 2 мянгад хүрчээ
2018-07-03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар энэ сарын 16-ны өдөр Финландын нийслэл Хельсинки хотноо уулзахаар тохиролцоод буй билээ.

 

 

Удирдагчид энэ онд анх удаагаа уулзах гэж буй учир олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй юм.

 

Тэгвэл ТРАМП-ПУТИН нарын уулзалтыг 2000 гаруй сэтгүүлч, хэвлэлийн байгууллага сурвалжлах хүсэлт гаргасан талаар  Финландын Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгч Саули Ниинистё  өнөөдөр мэдэгдлээ.

 

Финландын гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн  тамгын газар уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийг бүртгэх, баталгаажуулах ажлын хариуцан ажиллаж буй бөгөөд цөөн тооны хэвлэлийн байгууллагад мандат олгоод буй гэнэ.

 

Өдрөөс өдөрт ачаалал нэмэгдэж байгаа учир албаныхан тусгай төв байгуулсан байна.

 

Финландын тал ТРАМП-ПУТИН нарын уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байгаа. Тиймээс уулзалтыг сурвалжлах сэтгүүлч, зураглаач, зурагчдын тоонд хязгаар тогтоожээ.

 

Дээрх уулзалт эхлэхээс  төгсөх хүртлэх бүхий л үйл явцыг сурвалжлах онцгой эрхийг Финландын  телерадиогийн  “YLE” компани, Европын  “EBU” холбооныхонтой хамтран авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин