Сэлэнгэ аймгийн 30 га талбай түймэрт шатжээ
2018-07-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарчээ. 

 

Түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 42 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, хүч нэмэгдүүлэн очиж, нийт 72 хүн, 5 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Түймрийн голомтод унианги ихтэй, үүлэрхэг, салхи тогтуун байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатжээ. 

Shuud.mn
Сонин хачин