Экс Ерөнхий сайдыг авлигын хэргээр баривчиллаа

Малайзын Авлигын эсрэг байгууллага өчигдөр Ерөнхий сайд асан Нажиб Разакийг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Түүнийг улсын хөгжлийн сан болох “1MDB”-ээс 700 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн хэмээн буруутгасан байна.
Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдаа “2009 онд мөнгө угаах зорилгоор “1MDB” санг байгуулсан” хэмээн буруутгадаг.
Албаныхан өчигдөр Нажиб Разакийг 14.35 цагийн орчимд гэрээс нь баривчилсан аж. Куала Лампурын Дээд шүүх өнөөдөр 8.30 цагт түүний хэргийг хэлэлцэхээр болжээ.
Цагдаагийнхан өнгөрсөн сард түүний гэрт нэгжлэг хийж, 273 сая ам.доллароор үнэлэгдэх эд зүйлсийг хураан авснаа нийтэд мэдэгдсэн юм. Уг асуудлаар Разак болон түүний эхнэр мэдүүлэг өгсөн бөгөөд тэд “Бид эдгээр зүйлсийн эхэнхийг бэлгэнд авсан” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ