Өнөөдөр болох зарим үйл явдал
2018-07-04

09.00 цагт Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн МХАҮТ-ийн байранд нээлтээ хийнэ. Утас: 9011-7557, 8811-1046

 

10.00 цагт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд Монгол-ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт-2018 эхэлнэ. Өвөрмонголын 12 компани оролцож, Монголын компаниудтай хамтарч ажиллах гарц, боломжуудыг хэлэлцэнэ. Холбоо барих: 99090339

 

11.00 цагт Үндэсний их баяр наадмыг угтаж, дотоод гадаадын жуулчид, үзэгчдэд зориулж Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний музейд болно.

 

11.00 цагт MN-Мэдээллийн төвд  "My car" ХХК.-ийн захирал Ч.Батболд агсны ах хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр дүүгээ амиа хорлоогүй харин бусдын гарт амиа алдсан талаар нотлох баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

 

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Загийн гол" хөдөлгөөн, "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл", "Ардын заргын товчоо" ТББ-аас "Централ Эшиа Майнинг" компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

 

14.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод Монгол-Оросын бизнес уулзалт болно. Оросын компаниудыг Монголын бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, МҮХАҮТ хамтран зохиож байна. Холбоо барих: 89918969, 99090339

Shuud.mn
Сонин хачин
Yambii orosuudaar yahgaad bgaa yum be?!
2018-07-04