Дахин нэг хотын дарга буудуулж амиа алджээ
Филиппинийн Тинио хотын дарга Фердинанд Ботег халдлагад өртөж, амиа алдсан талаар “ABC” суваг мэдээллээ.
Хотын дарга жолоочийнхоо хамтаар албаны байрнаасаа гарч явахдаа ийнхүү халдлагад өртсөн байна. Мотоциклтэй этгээдүүд хотын даргын машин руу дөхөж ирснийхээ дараа олон удаа бууджээ. Аллага үйлдэж буй үеийн хяналтын камерийн бичлэгийг албаныхан өнөөдөр твиттер хуудаст нийтэлсэн аж.
Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй бөгөөд хэргийн газартай ойрхон хяналтын камеруудыг шалгаж эхэлсэн гэнэ.
Уг хэргээс хоёр өдрийн өмнө Танауан хотын дарга Антонио Халилиг мэргэн бууч зүрхэн тус газар руу нь буудаж, хөнөөсөн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ