Хятадын тэрбумтан эр золгүйгээр амиа алджээ
2018-07-05

Хятадын “HNA” группын үүсгэн байгуулагч, захирал Ванг Жиан Францад жуучлалаар явж байхдаа амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хэвлэлээр цацагдсан уг мэдээллийг  тус группын хэвлэлийн алба баталж, цахим хуудастаа “Ванг Жиан агуу удирдагч байсан. Бид үнэхээр гашуудаж бас цочирдож байна. Түүний алсын хараа хойшид ч үргэлжлэх болно” хэмээн бичжээ.

 

Ванг Жиан бусад жуулчдын хамтаар Францын хойд хэсгийн Провонс мужид ирсэн бөгөөд тэрээр тосгоны зургийг авахыг хүсчээ. Тэрээр 15 метр өндөр ханан хаднаас унаж амиа алджээ. 

 

 Уг хэрэг 11.30 цагийн орчимд болсон бөгөөд түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр амьсгал хураажээ. 

 

 

Ванг Жианы гэргий Францад очихоор болсон талаар албаныхан өгүүлэв. Францын эрх баригчид “Ванг Жианы үхэлд сэжигтэй зүйл олдоогүй. Тэрээр золгүй байдлаар амиа алдсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Ug ni jaahan medee baih um,yamar olon "tereer" ve?
2018-07-05