Усан онгоц осолдож, 34 хүн амиа алджээ

Индонезийн Өмнөд Сулавези мужийн эрэг орчимд зорчигч тээврийн усан онгоц осолдсон талаар “CNN” агентлаг шуурхай мэдээллээ.
“Энэхүү ослын улмаас 34 хүн амиа алдсан” гэх мэдээллийг албаныхан өгөв. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.
Осол болох үед уг онгоцонд нийт 189 хүн зорчиж явсан гэнэ. Аврагчид ослын газар ажиллаж буй бөгөөд зорчигчдыг живэхээс хамгаалан аврах хантааз тараасан байна.
Ойролцоо явж байсан загас агнуурын онгоцууд аврагчдыг ирэхээс өмнө ослын газар очиж, зарим зорчигчдыг аварчээ.
Ослын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ