Санамсаргүйгээр ач охиноо дайрч, хөнөөжээ
2018-07-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Санамсар, болгоомжгүйгээс эмээ нь ач охиноо автомашинаар дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал өчигдөр /2018.07.04/ БЗД-ийн Хонхор тосгоны оршин суугч өндөр настан, автомашинаараа ухрах үйлдэл хийх үедээ ойр орчимд нь тоглож байсан ач охиноо харалгүй дайрч, амь насыг нь хохироосон байна.

 

Талийгаач охин гурван настай байжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ee xuurxii ex min dee ....yamar bolgoomjgui xaramsaltai yum bolchihov doo, odoo yamar ix shanalj zovj bgaa bol doo...
2018-07-05