Си Зиньпин, Путинтэй уулзах санал гаргажээ
2018-07-05

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад энэ сарын 25-27 хооронд “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ.

 

 

Энэхүү уулзалтад дэлхийн 30 гаруй улсын төрийн тэргүүн, сайд нар оролцох юм.

 

Тэгвэл энэхүү уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт зохион байгуулагдаж магадгүй талаар өнөөдөр Бээжингийн талаас мэдээллээ.

 

 БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин “БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах олон боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцах бодолтой байгаа. Путинтэй найрсаг, дотно харилцаатай байх нь хоёр улсад тустай” хэмээн мэдэгджээ.

 

“ПУТИН-СИ нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах асуудлаар хоёр улс харилцан тохиролцоогүй буй” талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин