Киргиз улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллаж байна
2018-07-05

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Мамбетов Азамат Муратовичыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 онд үзэглэснээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны суурь тавигдаж, хамтран ажиллаж байна. 

 

Тус санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргиз Улсад айлчлан, тус улсын Онцгой байдлын яамны үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм.

 

Өнөөдрийн уулзалтаар харилцан ойлголцлын санамж бичгийг 2018-2022 онуудад хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурлаа.

 

 

Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал, “Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллага энэ сарын сүүлээр БНКУ-ын Чолпон-Ата хотод зохион байгуулах усчин-аврагчдыг бэлтгэх сургалтандаа Монгол Улсын Онцгой байдлын байгууллагаас дөрвөн аврагчийг урьсанд талархаж байгаагаа илэрхийллээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин