Химийн зэвсэг ашиглан 29 хүнийг хөнөөсөн толгойлогчийг цаазаар авлаа
2018-07-06

“Аум Шинрикё” гэх шашны бүлгэмийг үүсгэн байгуулагч, толгойлогч Шоко Асахараг бусад гишүүдийн хамтаар өнөөдөр өглөө дүүжилж, цаазаар авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг албаны ойрын эх сурвалж баталсан болохыг "NHK" суваг дамжуулав.

 

Тус бүлэглэлийнхэн 1995 оны гуравдугаар сард сарин гэх химийн бодисыг Токиогийн метронд цацаж, улмаар 29 хүн харамсалтайгаар амиа алдахад хүргэсэн юм.

 

Мөн олон хүн амиа алдахаас гадна 6200 орчим хүн эрүүл мэндээрээ хохирч, удаан хугацааны турш эмчилгээ хийлгэжээ.

 

Эрх баригчид энэхүү халдлагыг "Аум Шинрикё" бүлгэмийг зохион байгуулсан хэмээж, толгойлогч болон бусад гишүүдэд нь ялын дээд хэмжээ оноосон юм. Энэхүү халдлагаас сарын орчмын дараахан цагдаагийнхан тэднийг баривчилжээ.

 

2006 онд Дээд шүүх тэднийг буруутай хэмээн үзэж, ялын дээд хэмжээ оноосон билээ. Албаныхан ийнхүү 12 жилийн дараа Шоко Асахара болон 12 гишүүний ялыг гүйцэтгэсэн байна.

 

 

Шоко Асахараг дээрх метроны халдлагаас гадна Аум Шинрикё бүлэглэлд элссэн хүүхдүүдийг чөлөөлөх кампанит ажил зохион байгуулж байсан өмгөөлөгч Цуцуми Сакамотогийн үхэлд буруутгажээ.

 

1989 онд өмгөөлөгч эр эхнэр болон хүүгийнхээ хамтаар Токио хот дахь гэртээ амиа алдсан байдалтай олдож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин