"Хөвсгөл алтан дуулга" ХК нэмж үнэт цаас гаргана
2018-07-06

 

Санхүүгийн зохицуулах хорооны 262 тоот тогтоолоор "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн нэмж гаргаж байгаа нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4,405,600 ширхэг хувьцааг бүртгэж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

 

Нэмж гаргасан хувьцааны 3,328,600 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар стратегийн хөрөнгө оруулагч нарт нэг бүрийг нь 850 төгрөгөөр,  1,177,000 ширхэг хувьцааг олон нийтэд захиалга бүртгэлийн аргаар санал болгох бөгөөд доод үнийг 850 төгрөгөөр тогтоож анхдагч зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн байна.

Shuud.mn
Сонин хачин