Завь хөмөрч, Хятад болон Европоос ирсэн жуулчид сураггүй болжээ
2018-07-06

Тайландын Фукет аралд жуулчдыг тээвэрлэн авч усан онгоц хүчтэй шуурганы улмаас осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хүчтэй салхи болон аадар борооны улмаас усан онгоц хөмөрсөн байна. Уг үйл явдлын улмаас 49 хүн сураггүй алга болжээ.

 

Сураггүй бологсдын ихэнх нь Хятад, Европоос ирсэн жуулчид байсан гэнэ. Тус завьтай хамт явж байсан завь азаар эрэгт хүрч, тусламж авчээ. Хоёр завинд нийт 90 гаруй зорчигч зорчиж явсан бөгөөд аврагчид 48-ыг нь аварчээ.

 

Фукет орчимд байгалийн онц ноцтой үзэгдэл болохыг цаг уурын хүрээлэнгээс өмнө нь сануулж байсан ч дээрх завинууд аялалд гарсан байна.

 

Олон тооны аврагчид сураггүй алга бологсдын эрэн хайж буй бөгөөд үзэгдэх орчин муу байгаа гэнэ.

 

Тайландын Рача арлаас Фукет арлыг чиглэх 263 зорчигч тээвэрлэсэн 12 усан завийг цаг агаарын байдлаас шалтгаалж аяллыг нь цуцалсан талаар Тээврийн яамнаас мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин