Агуйд гацсан хөвгүүдийг аврахаар явж байсан аврагч амиа алджээ
2018-07-06

Тайландын Там Лаунг агуйд гацаад буй өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багийн 12 гишүүн болон дасгалжуулагчийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

 

 

Энэ долоо хоногийн эхээр 25 настай дасгалжуулагч, 11-16 насны 12 хөвгүүнийг агуйн гүнээс олсон юм.

 

Тэгвэл өчигдрийн аврах ажиллагааны үеэр аврах багийн гишүүн Саман Кунан гэх 38 настай залуу амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрээр сайн дураараа аврах ажиллагаанд оролцож байсан бөгөөд өчигдөр агуйн гүн рүү очиж, буцаж явах замдаа амьсгал нь боогдож, улмаар амиа алдсан гэнэ.

 

Албаныхан “Хүчилтөрөгч хангалтгүй байсан учир залуу амиа алдсан” хэмээн мэдэгджээ.

 

Аврах ажиллагааны үеэр эрсдэл гарч болзошгүй гэж үзсэн учир албаныхан “хөвгүүдийг агуйнаас гарах ажиллагаа 1-3 сар хүртэл үргэлжилнэ” гэдгээ мэдэгдээд байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Uu yamar xereggui “sain dur ” bgaa ve...mergejiliin bish bol xamaagui ”sain durlah ”xereggui shdee....
2018-07-06