Сэрэмжлүүлэг: Цэнхэрийн голд живж, амь насаа алджээ
2018-07-06

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн голд 21 настай эрэгтэй живж, амь насаа алджээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тодруулбал тус сумын “Халуун усны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ иргэн О /21 настай, эрэгтэй/ Цэнхэрийн голд живсэн тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 10:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 13:45 цагт тус багийн Цэнхэрийн голын салаа “Мухар тохой” гэдэг газраас /гүн 3-4 метр/ цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

 

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.

 

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Bolgoomjtoi baih heregtei shdee...sain selj chaddaggui bol us ruu xamaagui oroh xereggui....
2018-07-06
ZOCNIN:
awragcn khantaaz oruulj ireecnee naimaacnidaa.. eswel oorsdoo hiigeecnee..er ni gold awrax khantaazgyi bol zowshoordoggyi gadnii huuliig heregjuultsgeey .
2018-07-06